Хялбар эхлэх
Их хөрөнгө шаардахгүй — ганц шилжүүлгээр олон төрлийн хөрөнгөд оруулна.
Таны хөрөнгө оруулалтын зан төлөвт нийцсэн, мэргэжлийн удирдлагатай багцад суурилсан, хялбар бөгөөд найдвартай хөрөнгө оруулалтын ухаалаг шийдэл
Мэргэжлийн хамт олны саналд үндэслэн цаг хугацаа, шийдвэр гаргах үйл явцаа хялбаршуулна. Тогтмол шинэчлэгддэг тайлан, мэдээллийн тусламжтайгаар хөрөнгө оруулалтаа илүү мэдээлэлтэй, итгэлтэйгээр удирдах боломжтой.
Их хөрөнгө шаардахгүй — ганц шилжүүлгээр олон төрлийн хөрөнгөд оруулна.
02 · Автомат
Захиалга автоматаар хэрэгжиж, таны хөрөнгө оруулалтын багц тогтмол бүрдэж, өсөх боломжтой.
03 · Зохицуулалт
Апекс Капиталын мэргэжилтнүүдийн боловсруулсан хөрөнгө оруулалтын загвар, эрсдэлийн удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаа хэрэгжинэ.
04 · Ил тод
Багцын гүйцэтгэл, үнэлгээ болон өгөөжийн мэдээллийг аппликэйшнээр дамжуулан бодит цаг хугацаанд ил тод хянах боломжтой.
Apex Traders аппыг iOS болон Android платформ дээрээс татан авч нээгээд, хөрөнгө оруулалтын аяллаа ердөө нэг минутын дотор эхлүүлээрэй.
Бүртгүүлэх хэсгээр мэдээллээ оруулж, ДАН системээр баталгаажуулалт хийн цахим гэрээнд гарын үсэг зурна. Бүх процесс Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд явагдана.
Хөрөнгө оруулалтын (IPS) асуулгад хариулж, өөрийн зорилго, хугацааны төлөвлөгөө болон эрсдэлийн хүлээлтээ тодорхойлно. Энэхүү үнэлгээнд үндэслэн танд тохирсон хөрөнгө оруулалтын багцыг санал болгоно.
Асуулгын үнэлгээнд үндэслэн систем танд тохирох P1–P4 хөрөнгө оруулалтын 2 багцыг санал болгоно. Харин та үүнээс өөрт тохирсон нэг багцыг сонгоно.
Хөрөнгө оруулалтын дансаа цэнэглэн анхны захиалгаа өгснөөр систем таны сонгосон багцын дагуу захиалгыг боловсруулж, долоо хоног бүрийн Даваа болон Пүрэв гарагт тогтмол хэрэгжүүлнэ.
Хөрөнгө оруулалтын багцын бүтэц, өгөөж болон гүйцэтгэлийн мэдээллийг аппликэйшнээр бодит цаг хугацаанд харах боломжтой. Сар бүрийн албан ёсны тайлан таны и-мэйл хаягаар тогтмол хүргэгдэнэ.
10 асуултанд хариулаад өөрт тань тохирох багцыг олоорой. Хариулт бүр нэгж олж, нийт оноо тань P1–P4 багцын аль нэгийг тодорхойлно.
Investment Policy Statement (IPS) нь хөрөнгө оруулагчийн зорилго, эрсдэлийн хүлээлт, цаг хугацааны хүсэлтийг бичгээр баримтжуулсан бичиг юм. Хувийн санхүүгийн чухал тулгуур болж, танд тохирох хөрөнгө оруулалтын стратегийг сонгох суурь болдог.
Танай хариулт идэвхтэй өсөлтийн зан төлөвт тохирно.
Хувьцаа, ETF, бонд болон бусад санхүүгийн хэрэгслээс бүрдсэн төрөлжүүлсэн багцыг таны зорилго, хөрөнгө оруулалтын хугацаа болон эрсдэлийн түвшинд нийцүүлэн санал болгоно.
Багцын нэгж үнэ 100,000₮ тул хөрөнгө оруулах доод хэмжээ 100,000₮ байна.
Үгүй. InvestX-ийн данс тусдаа байдаг. Apex Traders аппын InvestX цэс рүү орж Багц авах, багцын тоо ширхэг сонгох, Үргэлжлүүлэх, Цэнэглэх дарааллаар дурын төлбөрийн хэрэгслээр дансаа цэнэглэнэ.
Хоёрдогч арилжааны данс нь дотоодын хувьцаа, нээлттэй бондод зориулагдсан. InvestX данс тусдаа тул багцын хөрөнгө оруулалт хийхдээ InvestX цэс рүү орж багц авах, цэнэглэх дарааллаар мөнгөө InvestX данс руу шилжүүлнэ.
Багцын арилжаа долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт татагдаж худалдан авалт хийгдэнэ. Харин Мягмар, Баасан гарагт арилжааны хуваарилалт апп дээр харагдаж эхэлнэ.
Үгүй. Та сар бүр заавал хөрөнгө оруулах үүрэггүй бөгөөд хүссэн үедээ хүссэн дүн, тоо хэмжээгээр хөрөнгө оруулах боломжтой.
Багцын өгөөж зах зээлийн хөдөлгөөнөөс шалтгаалан хэлбэлзэнэ. Хөрөнгө оруулагч өөрийн сонгосон багцаараа өгөөж, эрсдэлийн түвшнээ тодорхойлдог бөгөөд эцсийн үр дүн нь таны өөрийн шийдвэртэй шууд холбоотой.
Үгүй. Энэ үйлчилгээ нь хөрөнгө оруулалтын сангаас ялгаатай. Бид багцуудыг санал болгож, таны өгсөн захиалгыг гүйцэтгэдэг.
Багц нь АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг SMH, VGT, SPY зэрэг ETF-үүдээс бүрддэг. Эдгээрийг манай мэргэжилтнүүд судалгаа шинжилгээнд тулгуурлан санал болгодог.
Болно. Хэрэглэгч өөрөө апп дээрээсээ солих боломжгүй тул манай баг нэгдсэн системээс өөрчилж өгнө. Хэрэв багцаа авчихсан бол буцааж зараад дахин солиулах хувилбар мөн бий.
Багц хаах болон мөнгө хүсэх үйлдлийг хийсний дараа захиалга үүснэ. Гадаад арилжаа SWISS банкаар дамждаг тул ажлын 5-10 хоногт багцад оруулсан мөнгөө татаж авах боломжтой.
Үйлчилгээний хураамж жилд нэг удаа 1%, арилжааны хураамж 1% байна. Гэрээ нь хугацаагүй.
Үгүй. Нэг сонгосон багц дээрээ нэмж хөрөнгө оруулах боломжтой.
Болно. Манай оффис Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, New Horizon оффисын 9 давхарт байрладаг. Ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд ажиллана.
Хүүхдийн нэр дээр үнэт цаасны данстай байх шаардлагатай. 18 нас хүрээгүй бол хамаарал бүхий хүн дээр дэд хэрэглэгчээр бүртгэж, данс нээгдсэний дараа тухайн профайлаар багцад хөрөнгө оруулна.
Apex Traders аппыг татан авч, хэдхэн минутын дотор хөрөнгө оруулалтын дансаа нээн өөрт тохирсон багцаа сонгоорой.